2013-5-22
Зарим нэг алцганасан тэнэгүүдэд
Өтөл, төгсгөл, эцсийн амьсгал өөрт чинь тохиогүй юм шиг битгий алцгана бүсгүй минь
Өрөөлийг өөрт чинь, өрийн данстай мэт өнгө мөнгөөр хэмждэгээ боль бүсгүй минь
Чиний залуу бие хормын төдийд балчигдаж, ганцхан шөнийн цэнгэлээр гайд гардаг юм бүсгүй минь
Залуу хонгор нас чинь, авсан цэцэг шиг чинь гундаж авс, хогын саванд аль аль чинь таглагдана.
Сайхан төрлөө гээд өтөл чамайг тойрохгүй ээ, хөөрхөн төрлөө гээд эрлэг чамайг ялгахгүй ээ
Үхэх төрөхөөс өөр үнэнгүй энэ хорвоод үйлдэж байгаа нүгэлийнхээ үрийг даахаар үйлд
Өтөлж ганцаардах насандаа санаа алдахгүй амьдарч
Өгөрч хатах цогцосоо булуулах ...
2013-3-24
Яаж амьдрахыг аав ээж биш Амьдрал өөрөө заагаад өгдөг юм билээ...
Өглөө гараад л орой орж ирдэг нэг л их ажилтай хүн. Эцэг эхээсээ өрх тусгаарлалгүй залаад ирсэн жанжин шиг амьтан орж ирж хийсэн хоолыг нь хоолой давуулж залигчихаад, хиртэй хувцасаа угаалгын өрөөнд шидчихээд л ор, дэрээ ч хураалгүй хаяад л гардаг байж билээ... Гэнэтхэн дүү нар зарим нь зулзагалаад зарим нь зулзаглуулаад бүл нэмээд багтаж шингэх газаргүй болоод ад үзэгдэж хөөгдөж туугдахдаа хүрээд ирдым биз дээ. Анхны хүү болж аав ээжийгээ баярлуулан гэр дүүрэн гэгээ цацруулсан том хүүгийн Ретинг анхны ач, зээгий сургаар газартай шороо бужигнуулаал унаа. Одоо тэгээд яахуу дээ авсан авгай...
2012-11-18
ААВ УУ? ЭЦЭГ ҮҮ?
ААВ, ЭЦЭГ-гэдэг энэ хоёр үг бол үнэндээ хүүхэн шаагаад хүүхэдтэй болгочихсон нэг нөхөрийг л хэлээд байгаа юм л даа. Гэхдээ бас өөр нэг өнцөгөөс хархад энэ үгс өөр өөр утга хадаглаж байдаг. Учир нь жаахан болох бүтэхгүй нөхдийг "Манай хүүгийн /охины/ Эцэг нь гэж нэг юм" (хүмүүсийн ярианд их хэрэглэгддэг) гэх яриаг бид бүгдээрээ л сонссон байх. Энэ бол ААВ гэдэгээс маш их ялгаатай. Харин тэр хүний амьдралд оролцоотой үүргээ биелүүлж хүн болгож , ухаан заяасан зам мөрийг нь заасан хүмүүнийг бол ААВАА гэж дууддаг. Тийм л хүмүүнийг ААВ гэж нэрэлдэг билээ. Хүүхдээ хаяад явсан, хүний охин жирэмсэн бо...
2012-10-7
Нэг залууд

Хүүе залуу!!!

Хөнгөмсөг бүсгүйн хормой сахиж учирсан нэгнээ гомдоосон уу?

Хөөрхий нэгэн бүсгүйг орхиж хүйтэн бороонд цувгүй үлдээсэн үү?

Ухаалаг даруухан үгийг нь сонсолгүй, увиагүй үгээр булшилсан юм биш үү?

Хамгаас илүү гэж чамайг ширтсэн, харцыг нь чи дальдчуулсан юм биш үү?

Чиний л төлөө гэж цохилсон зүрх тэрхэн хооронд зогссоныг чи мэдэх үү?

Чамд итгэсэн ганцхан итгэл тэрхэн хоромд алдарсаныг  чи мэдэх үү?

Дусал нулимснийх нь шорвогыг чи мэдэх үү?

Дассан сэтгэл нь шархалсаныг чи мэдэх үү?

Сайханаас нь сайхан төрөөгүй байж болох ч сэтгэлээ сэмлүүлэх шалтгаан биш ээ 

Халуухан нэгэ...

2012-10-7
Үл таних бүсгүйд ... бас таньдаг бүсгүйд...
Уяраагаад хэрэггүй ээ бүсгүй минь
Болзоот учиралыг хүсэхгүй байна
Сайхан хүүхний ялдам хоолой цуурай шиг замхардагыг би мэднэ

Налаад хэрэггүй ээ бүсгүй минь
Энгэртээ тэврэхийг хүсэхгүй байна
Сайхан хүүхний хөөрхөн дүр үүл шиг нүүдгийг би мэднэ.

Шивнээд хэрэггүй ээ бүсгүй минь
Үгийг чинь сонсохыг хүсэхгүй байна
Сайхан хүүхний худал үгс салхи шиг хийсдэгийг би мэднэ... гээд хуцчий яахээн та муунууд ха ха ха ...
2011-11-11
Нуулгүй хэлчий...
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
2011-8-9
БИ МУУ ХҮН БОЛХООР НАМАЙГ БИТГИЙ УУЧИЛ
Хэрэв Би бурууг хийсэн бол өмгөөлж намайг бүү халагла миний буруу. Уучилаарай гэдэг увайгүй үгээр өөрийгөө би өмгөөлөхгүй. Ухаангүй мунхаг байснаа цагаатгах гэж би өрөвдүүлэхгүй. Шийтгэлээс би айхгүй ээ ширүүн үгэнд чинь гомдохгүй ээ, хараануу хяснуу хамаагүй ээ. Намайг уучилах гэж бүү яар анд минь ядруухан бодолд минь ухаан нэмэх гэмшил болог тэр чинь. Ахархан бодолдоо алгуурлаж би гэнджээ гэмшил минь сэдэрэг намайг битгий уучил. Харин нар үүлний цаана цацаргаа нуувч хорвоо гэгээтэй байдагыг санаарай анд минь. Бороо гунигтай байдаг ч ороод арилахдаа орчилонг сэргээдэгийг санаарай анд минь....
2011-7-12
Намайг тоогоогүй тэр бүсгүйд
Намайг тоогоогүй тэр бүсгүйд: Сэтгэлийн мунхаг Сэржимний халуунаар Ширээ шааж агсармаар Сэтгэл дотор минь байгаа сэдэрсэн шархыг нөжтэй нь базалж цустай нь хутгахсан Балбаж дэвсэлсэн зүрхнээсээ базалж бачуурсан сэтгэлээсээ Гуутай зураг шиг хадагдсан чиний дүрийг хусахсан 
2011-6-30
МОНГОЛ
 Аравнайлж амьлуулсан  бурхад минь Монгол
Тээлгэж зүдэрээсэн хэвлий минь Монгол
Амлуулж цатгасан ангир минь Монгол

Биеэр урсах цус минь Монгол 
Хүй тасарсан нутаг минь Монгол
Тэнцэж боссон чулуу минь Монгол 
   
Бодолд шигдсэн сургаал минь Монгол
Сэрж ухаарсан ухаан минь Монгол
Сэдэрч бадарсан омог минь Монгол

Түшиж босгосон түмэн минь ч Монгол 
Биелээд бүтэх мөрөөдөл минь ч Монгол
Элээгээд өнгөрөөх амьдрал минь ч Монгол

Хатавчинд боол хэвтсэн ч би Монгол
Хаан сууж сэнтийд заларсан ч би Монгол
Энгэр бэлд булаатай хэвтсэн ч би Монгол

Эрлэгээс мултарсан сүнс минь ч Монгол
Эргэж хайх төрөл минь ч Монгол
Ахин тө...
2011-6-7
Хятадуудын шоунд эгдүүцэв
Миний нэг найз гэрт нь сууж байтал надаа нэг сонин болгож хятадын нэгэн шоунд монгол хүүхэд дуулсаныг үз дээ гэлээ тэг нь  тэр мэдээлэл нь Өвөрмонголын Хөлөнбуйр аймгийн Удмаа гэдэг 12 настай хүү бүх Хятадыг байлдан дагуулж байна гэсэн мэдээлэл байлаа . Тэрхүү мэдээлэлд хамгийн их автаж, уярч, уйлж, дэмжиж байгаа нь Монголчууд тэр дундаа бүсгүйчүүд Харин миний хувд анх үүнийг үзээд  сэтгэл хөдөлсөнгүй харин ч бүүр эгдүүцэл зэвүү зэрэг хүрчихлээ.



Анхнаасаа бидний сэтгэл зүйгээр тоголсон жүжиг байлаа. Тэр хэлж байгаа үг гаргаж байгаа утга санаа нь орчуулгаас нь хархад л цаанаасаа бэлтгэж хэлүүлс...
2011-4-27
Илүү хошуулмаар санагдчихлаа байна....

Эр, эмгүй харьжиж орчин үежиж байгаа энэ үед хөөрхий би л хоцрагдоод байгаа юм шиг байна. Харь хэлний хэдэн үгийг монгол хэлтэй минь нөхцүүлчихсэн юмуу хаашаа юм эрлийз хурьлийз нь мэдэгдэхгүй янз бүрын үг толгой дотор минь эргэлдэж гавал дотор хогоор дүүрч дуусахнээ. Зүгээр л жишээ хэлхэд Захирал гэж өөрийгөө өргөмжилж гадаад Монгол хольж ярьсан нэгэн эрхэм нэрийн хуудасаа надаар хийлгвээ. Тэгсэн чинь гар утас гэдэгээ Мобайл гэж бич! Цахим шуудан гэдэгээ И-мэйл, Цахим хуудас гэдэг үгийг Вэб сайт гэж бич ч гэх шиг эрэмдэг үгээр эх хэлээ доромжилж байх ч гэждээ тэгсэн мөртлөө их х...

2011-4-23
ЭР ХҮН ГОМДОЛДОГГҮЙ ЮМ.


Эрчүүдийн дотор уудам ертөнц оршин байдаг болохоор тэд гомдож гомдолдоггүй юм. Тэд багаасаа л тийм байдаг улс. Тээгэлж унаад өвдгөө шалбалсан ч охид шиг уйлж ээждээ гомдолдоггүй. Муу авлаа гэж охид шиг хов хөөдөггүй, Чихнээс зулгаалаа гээд эцэг эхдээ алтан хошуу хүргэж ангынхаа багшыг ад үздэггүй. Алтан утастай дээлээр намайг гоёсонгүй гэж аав ээждээ тэд гомдоогүй. Алдартай брэндын хувцас авч өг гэж аавынхаа цалингаас хороодоггүй. Учир нь эрчүүдийд бидний сэтгэл дотор үргэлж үүр цайж байдаг болхоор амьдрал үргэлж шинээр эхлэж байдаг болохоор л бид гомдолдоггүй юм .Эрчүүд гомдол...

2011-4-6
Дахиал Онигоо зохиов

 Гэнэт онигоо зохиож үзмээр санагдаад хэ хэ хэ

Багш хичээл орж байна

-Батаа бос. Чингэсын тухай ярь

Оюутан

-Багшаа хар чингэс үү? Шар чингэс үү ?

Гэтэл хажууд нь сууж байсан оюутан

-Хөөе хөгшөөн Морьтой нь дээр юм байна лээ



-Ааваа би таны хүүхэд мөн үү

-Мөн байлгүй яадын миний л хүүхэд шүү дээ чи чинь

-Тиймүү тэгсэн мөртлөө бид хоёр яагаад ийм өөр арьстай байгаан

-За байз бодоод байсан чинь .............. ер нь ээжээсээ асуу

 

-Манайд дандаа ирдэг Ах их баян бас ээж бид хоёрт их хайртай

-Тиймүү танай хамаатан юм уу

-Үгүү ээ тэр талаар хүнд ярьж болохгүй гэж ээж хэлсэн л...

2011-3-14
ЯАДИЙН ЯАДИЙЙЙЙЙЙЙН БЭЭЭЭЭЭЭЭ ЯАДАГ ЮМ.....
Өнөөдөр миний мэссэнжирт нэг ийм зүйл ирлээ Bembi kaka (11.03.08 4:31:50): Морин дэл дээр хийсч явсан эр хүн Машин тэргэнд хүүхэд шиг дурлаж Мал харахаараа айж зугатаадаг Маяг ихтэй монгол залууг өрөвдлөө Хүдэр чийрэг гартаа илд барьж явсан монгол эр хүн Хүүхэн шиг сүмбэн цагаан хуруутай болж Хуримын бөгж нь мултарч унахыг би үзлээ Өргөө цагаан гэрийнхээ хойморт Өлгий дотроо сүүл хөхөж өссөн эр хүн Өөх иддэггүй холестрин ихтэй гэж Өөлж маяглаж байхыг хараад үнэндээ би гутарлaа…..... Нэг иймэрхүү мануусийг доош нь хийсэн утгатай юм явуулж байхын Гэтэл хөөрхий залуус бид чинь хүүхнүүд та нарт...
2011-1-17
Хараал идсэн хотын тээвэр
Хараал идсэн хотын тээвэр Хотод хэдэн автобус, хэдэн чиглэлээр, хаанаас хаа хүртэл явдаг, хэдий орлоготой байдгыг би мэдэхгүй л дээ тэгсэн мөртлөө би нэг л зүйл мэднэ. Ойрд хотын зах бараадан хэдэн буудал газар хараалаа баржээ явсаар ямар ч их үрчлээ духанд минь нэмэгдээ вэ. Эхлээд ч яахуу таксидаж тансаглаад хэдэн өдөр гэлдэрлээ. Хэтэвчтэй зоос дундраад ирхээр өөрийн эрхгүй хармын сэтгэл хан хийж нусаа татан шүдээ зуун микронд чихэгдэж автобусанд алалдаваа хөөрхий. Үгүй тэгсэн чинь бүгд ийм байх гэсэн чинь үгүй юмаа хотийн зах, хотын төвийн автуус нэртэй төмөр лааз, өлөн хангүгтануудийн солг...
2010-6-25
Онигоо зохиов

 Гэнэт онигоо зохиож үзмээр санагдаад хэ хэ хэ 

Монгол улсийн Буйр нуурийн усан хэлийн ойролцоо Хятадын загас агнуурын моторт зав шөнөөр хил зорчин орж ирээд хээв нэг загас шүүрдэж зогслоо Монголын хилийн харуул хөөе та нар наанаа загас барьж болохгүй Монгол улсын нэрийн өмнөөс чулуу шидлээ шүү Хятад загасчид нир хийтэл инээлдэв. Монгол офицер: - За цэргүүдээ хил зөрчиж орж ирсэн онгоцыг саатуулаад завиа сэлүүрдээд нэг хоёр нэг хоёр ...... Гэрлээ тусгаад ...... гэрэл яачваа..... Нөхөр дэслэгч илтгэхийг зөвшөөрнө үү? Илтэг. Уучилаарай дэслэгчээ гар чийдэнгийн зай дуусчихлаа  МОНГОЛ...

2010-5-31
ААВЫГ ЯАГААД АД ҮЗЭЭД БАЙГААН

Үртэй болсноосоо хойш амттаныг бүрэн амсаж үзээгүй Үр нь баярлаж байвал өөрөө жаргалтай байж чаддаг Үлгэр зохиож үрийнхээ тавиланг зурж амьдардаг Үлэмжийн төгс төгөлдөр ижий бүхний өмнө мөргөе Монголын сайхан ээж-эмээ та бүхэндээ ЭХ ҮРСИЙН БАЯР-ын мэнд хүргье...

Гэнээ хм хуцаж байгаан шүү

күэ 3 саын 8-д  гуа ээждээ энээ тэрээ гээд л элдэвээр матгаж мандуулаад л хэдэн хүүхнүүд нөхрийнхөө махаа идэж олсон хэдийг энэ тэндэхийн дүүпэл мүүпэл, ганган хээнцэр палааж малаажаар гоёод, үс мүс гар хуруугаа янзлуулаад л хамаг байдагыг нь хамчаад хэнэг ч үгүй паартий маартийга...

2009-10-29
МИНИЙ АЙДАС



Хараал идсэн төрсөн өдөр өнгөрлөө энэ өдрийг үзэн ядсаар явтал хорвоо дээр хорин хэдэн жил амьд ангалзаж мэнд мэлтэлзэж яваа юм байна. Хамаатан садан, сайн найзууд, сайхан хүүхнүүд, танил найзаас, танихгүй аниагаас,хүртэл Мэссэнжер, Мэссэж хоёроор дамжуулан Ар араасаа алсын зайны уруул озсон олон үнсэлтүүдээс авхуулаад, алиа хошин, амжилт бүтээл, алдар нэр, халуун янагийн, хайр энхэрийлэлийг хамар цоригтол ханхлуулсан үй түмэн мэндчилгээ час халуунаараа урсан ирж уйтгарт сэтгэлийг минь түймэрдэж, уран үгээр булшилж орхилоо. Хариу болгон талархалын мөрүүд бичсээр байтал хуруу цэврүүтэн ...

2009-10-16
УРД ШӨНЖИН МОДОН САНДАЛ ХИЙЛЭЭШД....

 

…………За байз шугамдаал тааруулж байгаад л хөрөөдсийм даа хараал идмэр чинь яахаараа урт богино болчихдог байнаа. Дахиад хэмжив 45 см энэ бас 45 за яг таарч байна /ДРРР ДРРР ДРРР ДРРРР/ ӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨ НОВШОО дахиад урт богино болчихлоошд ХАРААЛ ИД дахиал хийхээс 6 см Х 6см за одоо өндөр нь 45 см энэ тал нь бас 45 см /ДРРР ДРРР ДРРР ДРРРР наашаа цаашаа татнаа хө .. мод мод хатуу хө хөрөө хөрөө хурцаа хө/ ӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨ яаж хэмжхээрээ ингэдэг байнаа бас дахиад урт богино болчихсон байна шдэээээээээээээээ. Шал балайн энэ шугам…. арай бишээ зүгээр л байна даа ……….хараал ид Дахиал зурахаас 45 ...

2009-9-26
БИ ЗОЛБИН ГӨЛӨГ




Эзний гараас хоол горьдож дулаан хэвтэр сахиж дугжирхаас өөрийг мэдэхгүй нохой нэртэй амьтаны сүг би биш. Харин би Золгүй нэгэн ЗОЛБИН ГӨЛӨГ. Айлын хүүхдүүд дагаж шогшоод боов боорцогноос нь хуваалцана. Aаштай ээжийн саваа агсан аавын бакалнаас зодуурын амтыг мэдэрч ЗОЛБИН-гоороо цоллуулж ЖОВ-оороо хөөгдөнө.  ГАВ ГАВ Гэвч би гутраагүй ээ…….. ХАВ ХАВ …… Жингэрээ булаалдсан золбингуудаас би тэс өөр….. Олзны жаахан идшээ айлын банхарт булаалгаад ахиад л хайгаад шогшдог  ХАВ ХАВ…..

-Aваа ав новш минь олоод идэх ов байна хайгаад олох ухаан байна. ХАВ ХАВ

Олоод л зууна эргээд л шогшин...

idiomatic-dormant