2011-06-30
МОНГОЛ
 Аравнайлж амьлуулсан  бурхад минь Монгол
Тээлгэж зүдэрээсэн хэвлий минь Монгол
Амлуулж цатгасан ангир минь Монгол

Биеэр урсах цус минь Монгол 
Хүй тасарсан нутаг минь Монгол
Тэнцэж боссон чулуу минь Монгол 
   
Бодолд шигдсэн сургаал минь Монгол
Сэрж ухаарсан ухаан минь Монгол
Сэдэрч бадарсан омог минь Монгол

Түшиж босгосон түмэн минь ч Монгол 
Биелээд бүтэх мөрөөдөл минь ч Монгол
Элээгээд өнгөрөөх амьдрал минь ч Монгол

Хатавчинд боол хэвтсэн ч би Монгол
Хаан сууж сэнтийд заларсан ч би Монгол
Энгэр бэлд булаатай хэвтсэн ч би Монгол

Эрлэгээс мултарсан сүнс минь ч Монгол
Эргэж хайх төрөл минь ч Монгол
Ахин төрөх заяа минь ч Монгол

Балартаж үл болох түүх минь Монгол
Баллаж үл болох ирээдүй минь Монгол
 
Бичсэн: DESI | цаг: 22:57 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(7)
Сэтгэгдэл:


gaihaltai
minii nz mundag yumaa bi chamaar baxarxaj bn
Бичсэн: Зочин цаг: 01:09, 2011-07-02 | Холбоос | |


gaihaltai
chi mini lag yumaa goe shuleg bolson bn minii nz neeree choinomiin araas yavaad bnuu daa
Бичсэн: Зочин цаг: 01:08, 2011-07-02 | Холбоос | |


гоё шүү лаг шт,нэгийг бодож хоёрыг тунгаахаар шүлэг бна
Бичсэн: литтле (зочин) цаг: 23:35, 2011-07-01 | Холбоос | |


гоё шүү алга ташилт алга ташилт
Бичсэн: zaluu цаг: 12:34, 2011-07-01 | Холбоос | |


Битий хүн ичээгээд бай ганц ч болуу шүлэг зохиомоор санагдаад үзсийн болох уу айн хэ хэ хэ хэ зохиол ч гэж дээ нохой долоо ха ха ха ха ха ха улайх улайх улайх улайх улайх
Бичсэн: DESI цаг: 12:14, 2011-07-01 | Холбоос | |


:)

Хатавчинд боол хэвтсэн ч би Монгол
Хаан сууж сэнтийд заларсан ч би Монгол
Энгэр бэлд булаатай хэвтсэн ч би Монгол алга ташилт
Бичсэн: Алтаар (зочин) цаг: 12:14, 2011-07-01 | Холбоос | |


Мэргэжилээ сольж зохиолч боловуу этр smug
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 12:07, 2011-07-01 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax