2013-03-24
Яаж амьдрахыг аав ээж биш Амьдрал өөрөө заагаад өгдөг юм билээ...
Өглөө гараад л орой орж ирдэг нэг л их ажилтай хүн. Эцэг эхээсээ өрх тусгаарлалгүй залаад ирсэн жанжин шиг амьтан орж ирж хийсэн хоолыг нь хоолой давуулж залигчихаад, хиртэй хувцасаа угаалгын өрөөнд шидчихээд л ор, дэрээ ч хураалгүй хаяад л гардаг байж билээ... Гэнэтхэн дүү нар зарим нь зулзагалаад зарим нь зулзаглуулаад бүл нэмээд багтаж шингэх газаргүй болоод ад үзэгдэж хөөгдөж туугдахдаа хүрээд ирдым биз дээ. Анхны хүү болж аав ээжийгээ баярлуулан гэр дүүрэн гэгээ цацруулсан том хүүгийн Ретинг анхны ач, зээгий сургаар газартай шороо бужигнуулаал унаа. Одоо тэгээд яахуу дээ авсан авгай ч үгүй хийсэн гавъяа ч үгүй гон бие гозон толгой хиртэй хэдэн хувцасаа ганц чирдэг цүнхэндээ чихэж аваал гарлаа даа хөөрхий. Тансаглаж хаус маусанд амьдрах нь хаашаа юм ямартай ч ганц өрөө олж аваад л томхон матрас өрөөнийхөө голд шидчихээл дуу чимээгүй ганцаараа сайхан байлаа бас... өө тэгээл цамц хувцас хиртүүл солино гээд хэдэн өмд цамц нэг ижилээс нь бөөндөөл бөөндөөл амар шд хэ хэ хэ... Заваарчихлаа гээл оймс энэ тэрээ бол тайлж шидээл шинийг гаргаж өмсөөл байхгүй бол авч өмсөөл бас залхуу, залхуу... 1950 руу залгаж чикэн, пицца мицца захиалаад бас тансагаа, тансаг. Хэсэгтээ л тансаг амьдарч байтал гай газар доороос гахай модон дотороос гэгчээр гэрлийн байцаагч орцны бүүнкэрээс гэнэт гарч ирээд юу юугүй тогыг минь салгаад усыг минь таслаад талийж одвоо хөөрхий. Нээрээ байр, гэрлийн мөнгө, Сөх-н мөнгө гэж өгдөг шд тааг санчихсан сансарт нисч явсан юм уу хаашаа юм. Цалин буутал хэд хоног ус, тоггүй байранд шөнийн бор хоногоо өнгөрөөх шив. Тансаглаад байсан түрийвчээ сэгсэрээд сэгсэрээд сохор зоос ч алга түй чоорт ходоод хонохолзоод гол харлаад сайхаан, сайхан. Орой ч ээжийнд гүйж очоод шууд л гутлаа ч тайлалгүй гал тогоо руу өөрийн мэдэлгүй гүйж ороод хэн нь ч идэж байсан юм бүү мэд аягатай хүйтэн хоол аваад ам руугаа чихэж гарав. Хүйтэн хоол идхээр бас хөлс гардаг л юм билээ. Амандхаа ч залигж амжаагүй байж -Ямар амтгүй хоол хийдийн энэ тэр гэцэн үглэхтэйгээ байгаамаа бас ха ха ха ха ха.... За тэгээд цалин мөнгөө ч аваад гэрэл цахилгаанаа ч залгуулаад гэртээ бас аяга, халбага, түмпэн шанага, махны мод, талхны сав, хогын сав энэ тэр гээд бас жаал жуул юм цуглууллаа. Хоол захиалж мөнгөө барсанаас гээд бэлэн гоймонг ч уут уутаар нь төрөл төрөлөөс нь аваад тавьчихлаа. За тэгээд л бэлэн гоймонгоор ходоодоо баярлуулж аваад л гэрээ цэвэрлэж хувцасаа угаадаг баатар боллоо доо хиртэй хувцасаа хараад гол харлаад дотор муухайрав. Хэдэн өмд цамцаа баглаж аваад л хими цэвэрлэгээнд өгчихөөд өөрөө оймс, дотуур хувцасаа өдөржин угаадаг байна шд. Шар тор дүүрэн оймс ха ха ха алаад хаясан за ямар ч байсан дахиж энэ жилдээ оймсоор тасрахгүй юм байна. За тэгээд л хэсэгтээ л бас хэмнэлттэй амьдарлаа хувцасаа байн байн угаана заримдаа индүүдээд өмснө. Заримдаа шууд л үрчигрээр нь өмсчөөд заа намайг хэн тоож нохойг хэн саадын гэж өөрийгөө хуураад л гудамжаар дуу аялан жаргалтай амьтан үглэх янших хүнгүй хэдэн сар чих амар байлаа. За тэгтэл дахиад л нэг асуудал байнга бэлэн гоймон цайны газрын хоол туугаад яваад байсан чинь хөөрхий ходоод гэдэс суулт хийж зарлаагүй дайн эхэллээ дээ хөөрхий. Эмнэлэгт хэдэн хоног хэвтээл шалдаа бууваа чааваас. Одоо дахиж идэхгүй гэж өөртөө тангарга тавиад Дахиад л амьдралаа шинээр эхэллээ дээ хөөрхий хэдэн төгрөгөө эрүүл хүнсэнд зарцуулахаар шийдэж дэлгүүр хэсвээ. Гурил, будаа, мах, сүү гээл өнөө муу чинь явж алдаж байгаам чинь. Тэнтэй тэмээ шиг амьтан л тор дүүрэн юм бариад гэртээ орж ирлээ. -Чөтгөр авмар энийг одоо хаана хийнээ цалингаа буухаар хөргөгч авахаас ...... Дүүүүүфффффффффффффф.... За тэгээд л хоолны жор нээтээс хайгаад л зурагтаар күүк тайм, хоолондоо гэх мэт нэвтрүүлэг цаг алагсахгүй үзээл өнөө тогооч Тингэс энэ тэрийг бол аймээр шүтэж амьдарч байгаам чинь ха ха ха ха интернэтээс Фүүд арт энэ тэр гээд л гоё гоё сайтруу байнга ороостой айн хэ хэ хэ хэ... за тэгээд л орой ажилаасаа ирээд хиншүү хярвас үнэртүүлээд л мах, ногоогоо хуураал авч өгийшдээ. Тв үзэж байгаад хоолоо мартаж түлнэ. Заримдаа давсыг нь мартана нэг бол ихдүүлнэ заваарнаа бас цаад чинь. Заримдаа тансаг хоол хийх гэж үзээд инээдмийн кино шиг юм болно шд. Нэг л мэдхэд би өөртөө таарсан амттай хоолоо өөрөө хийж идээд. Өөрөө өөртөө амьдралаа болгоод явдаг болсон байлаа. За тэгээд эр хүн хоол ундтай мөр бүтэн бол бусад юм нь аяндаа болдог юм билээ. Амьдралаа гэж ийм амттайг нь мэдсэн бол эртхэн л тусдаа гардаг байж хэ хэ хэ.......  
Бичсэн: DESI | цаг: 15:27 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


huurhun yum bichdeg heveree bh shivdee amjilt hooloo sn idej bgaarai ajil ni sn bizdee баярлах
Бичсэн: okkoo цаг: 00:05, 2013-04-08 | Холбоос | |


хэхэ...бүүр орой ухаараагүй нь яамай...тэгсэн бол ч ходоодгүй болох нь бна шд...амьдралаа гэж...
Бичсэн: luna цаг: 17:49, 2013-03-28 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax