2012-11-18
ААВ УУ? ЭЦЭГ ҮҮ?
ААВ, ЭЦЭГ-гэдэг энэ хоёр үг бол үнэндээ хүүхэн шаагаад хүүхэдтэй болгочихсон нэг нөхөрийг л хэлээд байгаа юм л даа. Гэхдээ бас өөр нэг өнцөгөөс хархад энэ үгс өөр өөр утга хадаглаж байдаг. Учир нь жаахан болох бүтэхгүй нөхдийг "Манай хүүгийн /охины/ Эцэг нь гэж нэг юм" (хүмүүсийн ярианд их хэрэглэгддэг) гэх яриаг бид бүгдээрээ л сонссон байх. Энэ бол ААВ гэдэгээс маш их ялгаатай. Харин тэр хүний амьдралд оролцоотой үүргээ биелүүлж хүн болгож , ухаан заяасан зам мөрийг нь заасан хүмүүнийг бол ААВАА гэж дууддаг. Тийм л хүмүүнийг ААВ гэж нэрэлдэг билээ. Хүүхдээ хаяад явсан, хүний охин жирэмсэн болгоод явдаг тийм эрчүүдийг бол зүгээр л тэр хүүгийн ЭЦЭГ гэдэг болхоос ААВ гэддэгүй гэдэгийг би нэгэн эмээгээс олж мэдэж билээ. Учир юу вэ гэвэл би жаахан байхад манай ээж нэгэн эмгээг онгоцноосоо хоцороод очих газаргүй болсон байхад нь нисэх буудалаас авчирч хэд хоног гэртээ байлгаж билээ тэр үед би багшдаа намтараа бичиж очлоо л доо. Онц авсан болохоор гэртээ ирээд онц авсан хичээлээ хүмүүст үзүүлж гайхуултал тэр эмээ миний хүү "эцэг гэж хэлхээр аав чинь гомдож байгаа даа" гэж билээ. Яагаад гэтэл надад учирыг нь тайлж хэл өгсөн болохоор энэ эмээгийн хэлсэн ярьсан надад маш сайн тархинд минь хадаглагдан үлдсэн бололтой. Аав бол үүргээ ухамсаралсан үр хүүхдийнхээ болон гэр бүлийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлж чадсан эр хүнийг хүндэтгэн хэлдэг хэллэг. Бид аавыгаа Эцэгээ гэж дууддаггүй нь л ийм учиртай юм билээ л дээ. Тийм болохоор л би олон олон аавуудыг мандтугай гээд гуцаад байдаг учир нь энэ. Харин эцэг болж эм эргүүлсэн эргүү тэнэгүүдэд энэ ААВУУД МАНДТУГАЙ гэсэн үг хамаагүй шүү гээд хэлчихий уучилаарай залуусаа залуу насны алдаа битий гаргаарай.... 
Бичсэн: DESI | цаг: 08:06 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


ярзайтал инээх
Бичсэн: Манхүү цаг: 05:18, 2012-11-19 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant