2009-10-29
МИНИЙ АЙДАС



Хараал идсэн төрсөн өдөр өнгөрлөө энэ өдрийг үзэн ядсаар явтал хорвоо дээр хорин хэдэн жил амьд ангалзаж мэнд мэлтэлзэж яваа юм байна. Хамаатан садан, сайн найзууд, сайхан хүүхнүүд, танил найзаас, танихгүй аниагаас,хүртэл Мэссэнжер, Мэссэж хоёроор дамжуулан Ар араасаа алсын зайны уруул озсон олон үнсэлтүүдээс авхуулаад, алиа хошин, амжилт бүтээл, алдар нэр, халуун янагийн, хайр энхэрийлэлийг хамар цоригтол ханхлуулсан үй түмэн мэндчилгээ час халуунаараа урсан ирж уйтгарт сэтгэлийг минь түймэрдэж, уран үгээр булшилж орхилоо. Хариу болгон талархалын мөрүүд бичсээр байтал хуруу цэврүүтэн хуян хөөрөвөө хөөрхий.Оройн show ны төсөл төлөвлөгөө төсөвийн тодотгол мэссэнжерийн хүрээнд хаалттай хуралдаж арай гэж дүнгээ гарган миний биед өргөн баривоо хөөрхий. Ажил ихтэй аймаар том шалтгаанаар хориг тавьж шийдвэрийг цуцлав. Энэхүү хориг ард түмэнд үл таалагдсан нь лавтай гэлээ гээд яах вэ дээ. Энэ өдөрт эцэсийн цэг тавьлаа. Төрсөн өдөртөө дургүй над шиг тэнэгийг олуул хэлээрэй. Миний айдаг намайг айлгаж чаддаг ганцхан аймшиг бол хорьж болдоггүй ХӨГШРӨЛТ тийм болоод л би энэ өдөрт дургүй. Ёр нь бол нилээн өтлөөд ирхээр гавландаа ганц сум зоож амьдралдаа цэг тавина гэж боддын яадын тээ. Тэгээд өнөөдөр сууж гэрийхээ гадаа салхилжээ байтал нэгэн өвгөнийг харлаа харц ширүүн хал үзсэн хашир сууж халуун чулуу долоосон энэ өвгөн одоо хүртэл эмэгдийн нууцхан сэтгэлд хийцтэй цайгаа хуваалцах ханхүүгээр тодорсон нь гарцаагүй. Залуу зандан насандаа сайхан эр байжээ. Үеийн хүүхнүүдынхээ зүрхийг дурлалын лантуугаар балбаж хадамд гарсан хүүхнүүдийн харууслыг төрүүлж явсан байх даа бүү мэд. Эрийг нас уулийг цас аа гэж….. яахуу дээ сараачих өвчин гэнэт сэдрээд харандаа цаасыг хурьцалдуулаад. Өвөөг зураад авлаа. Одоо тэгээд би яалтай ч билээ дээ. Бүгд л өтөлдөгөөс хойш. Гэхдээ л би мөнхийн залуугаараа байна харж л байгаарай.

 
Бичсэн: DESI | цаг: 01:04 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(12)
Сэтгэгдэл:


над шиг сэтгэж хэхэ, би яг тэгж боддын нас нэмэгдэж л байг намайг нас явах тусам ямар байхыг хараарай гэж хэхэ
Бичсэн: Аня (зочин) цаг: 11:41, 2012-02-29 | Холбоос | |


хэзээ билээ би чамд хэлж байсандаа. аягүй бол онохгүй ээ салаглаад гэж :р
төрсөн өдөртөө дуртай хүн н харин цөөхөн юм шиг санагдчихлаа. би л хувьдаа дургүй.
Бичсэн: dao цаг: 17:54, 2010-05-05 | Холбоос | |


за яахав дээ, жамаараа хөгширнө л биз. харин энэ өвгөн шиг амьдралд нухлуулсан ширүүн харцтай бус зөөлөн харцтай сайхан буурал болохыг хүсие. /нөгөө цагаан сахалт хуурч өвгөн шиг/
Бичсэн: Zurai цаг: 15:43, 2010-05-05 | Холбоос | |


яадгийм жам ёсоороо хөгширөх сайхан ш дээ. хөгширвөл хөгширнө л биз дээ. утсан чинээ богинохон амьнаасаа хагацаж яваа үйлийн үртэй ч гэмээр хүмүүс байна ш дээ цаана чинь. үүний хажууд хөгшрөх юу ч биш ойлгов уу? мангараа
Бичсэн: j (зочин) цаг: 00:44, 2010-05-05 | Холбоос | |


xaxaxax, welcome my friend

yg ijilxen tuvshind ai xaxa, yooo gantsaaraa l ingediim bx gej bodson chini xaxaxaxax
Бичсэн: tatah цаг: 21:26, 2009-11-17 | Холбоос | |


torson odriin mend hojimdson ch gesen bayar hurgey.




harin tiimee bi bas hogshirohoos uhtelee aidiin. yaagaad ch nemergui hogshirno gedgee medeed baigaa hernee l.
Бичсэн: Зэрэглээ цаг: 14:09, 2009-11-03 | Холбоос | |


munhiin zaluu nz aa
torson odriig temdeglesen temdegleegui hogshirch l taariish de yadgiin neg odor ch gesen ooriigoo hundluulj dalimduulan bayrlah l heregteish de yadgiin dandaa teghiin bish daraa jil temdegleerei za баярлах
Бичсэн: arch_tseegii цаг: 14:32, 2009-10-29 | Холбоос | |


амжихуу баяртай байна
Бичсэн: director цаг: 12:21, 2009-10-29 | Холбоос | |


bayarllaa
bayarllaa yamar tom byaluu we neeree bygdtei ni huwaachii za naashaa suutsgaagaarai hynyysee
Бичсэн: DESI цаг: 11:54, 2009-10-29 | Холбоос | |






Төрсөн өдрийн мэнд шүү андаа баярлах
Бичсэн: xvv цаг: 11:52, 2009-10-29 | Холбоос | |


Хөгшрөлт гэдэг бол жам ёсны зүйл. Хүссэн ч эс хүссэн ч хөгшрөнө. Магадгүй яаж хөгширч, яаж хэцүү санагдсан ч чи амьдралаас зуураад үлдэхийг л хүснэ. ХАрж л байгаарай.
Бичсэн: gereltuya цаг: 09:11, 2009-10-29 | Холбоос | |


Аймаарий whew!
Бичсэн: Gishuut цаг: 01:31, 2009-10-29 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax