2011-8-9
БИ МУУ ХҮН БОЛХООР НАМАЙГ БИТГИЙ УУЧИЛ
Хэрэв Би бурууг хийсэн бол өмгөөлж намайг бүү халагла миний буруу. Уучилаарай гэдэг увайгүй үгээр өөрийгөө би өмгөөлөхгүй. Ухаангүй мунхаг байснаа цагаатгах гэж би өрөвдүүлэхгүй. Шийтгэлээс би айхгүй ээ ширүүн үгэнд чинь гомдохгүй ээ, хараануу хяснуу хамаагүй ээ. Намайг уучилах гэж бүү яар анд минь ядруухан бодолд минь ухаан нэмэх гэмшил болог тэр чинь. Ахархан бодолдоо алгуурлаж би гэнджээ гэмшил минь сэдэрэг намайг битгий уучил. Харин нар үүлний цаана цацаргаа нуувч хорвоо гэгээтэй байдагыг санаарай анд минь. Бороо гунигтай байдаг ч ороод арилахдаа орчилонг сэргээдэгийг санаарай анд минь.
Бичсэн: DESI | цаг: 08:04 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


Zuitei
алга ташилт
Бичсэн: Bolor (зочин) цаг: 12:56, 2011-9-6 | Холбоос | |


гоё шүү
Бичсэн: arch_tseegii цаг: 02:07, 2011-8-12 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant