Эрчүүдийн дотор
уудам ертөнц оршин байдаг болохоор тэд гомдож гомдолдоггүй юм. Тэд багаасаа л
тийм байдаг улс. Тээгэлж унаад өвдгөө шалбалсан ч охид шиг уйлж ээждээ
гомдолдоггүй. Муу авлаа гэж охид шиг хов хөөдөггүй, Чихнээс зулгаалаа гээд эцэг
эхдээ алтан хошуу хүргэж ангынхаа багшыг ад үздэггүй. Алтан утастай дээлээр
намайг гоёсонгүй гэж аав ээждээ тэд гомдоогүй. Алдартай брэндын хувцас авч өг
гэж аавынхаа цалингаас хороодоггүй. Учир нь эрчүүдийд бидний сэтгэл дотор
үргэлж үүр цайж байдаг болхоор амьдрал үргэлж шинээр эхлэж байдаг болохоор л
бид гомдолдоггүй юм .Эрчүүд гомдолдоггүй болхоороо л эр цэргын эгнээнд хамгын
түрүүнд жагсдаг юм. Эх орноо хамгаалсан гээд эргэж хэзээ ч хариу нэхдэггүй юм. Аав
нар минь хэзээ ч гомдож ээж шиг нулимс унагдаггүй юм. Алдаж энддэг хорвоо ахиад
сэргэнээ миний хүү гээд урам хайралж үнсдэг юм. Аав нар гомдолдоггүй болохоор л
тэдэнд шүүдэрийн дуслаар цай чанаад өгөх хүү байдаггүй юм. Аав нар гомдолдоггүй
болхоор л тэдэнд мөнхийн ус олоод ирэх үр байдаггүй юм. Учир нь аавын дотор
алаг хорвоо бүхлээрээ багтдаг болохоор амьтаны
өөрийн ялгаагүй бүгд хүү нь байдаг болохоор тэд мөнхын усаар цай чануулах үр
нэхэж амьдардаггүй юм. Аавын нүднээс гомдлын нулимс дусдаггүй юм хараал идсэн
амьдралд харуусах зүйл бишгүй байдагыг мэддэг болохоор хаттай төмөр шиг ханхайн
байдаг юм. Аавын нүднээс баярын нулимс л дусдаг юм. Энэ хорвоод тэдныг
баярлуулах юм цөөхөн байдаг болхоор л нудрагаа нулимсаараа дэвтээдэг юм.