2011-4-27
Илүү хошуулмаар санагдчихлаа байна....

Эр, эмгүй харьжиж орчин үежиж байгаа энэ үед хөөрхий би л хоцрагдоод байгаа юм шиг байна. Харь хэлний хэдэн үгийг монгол хэлтэй минь нөхцүүлчихсэн юмуу хаашаа юм эрлийз хурьлийз нь мэдэгдэхгүй янз бүрын үг толгой дотор минь эргэлдэж гавал дотор хогоор дүүрч дуусахнээ. Зүгээр л жишээ хэлхэд Захирал гэж өөрийгөө өргөмжилж гадаад Монгол хольж ярьсан нэгэн эрхэм нэрийн хуудасаа надаар хийлгвээ. Тэгсэн чинь гар утас гэдэгээ Мобайл гэж бич! Цахим шуудан гэдэгээ И-мэйл, Цахим хуудас гэдэг үгийг Вэб сайт гэж бич ч гэх шиг эрэмдэг үгээр эх хэлээ доромжилж байх ч гэждээ тэгсэн мөртлөө их хуралд дэвших гэж байна ч гэх шиг эх хэлээ доромжилж чадаж байгаа энэ эрхэм ард түмнээ доромжилох бол энүүхэнд байлгүй хараал ид. Монгол хэлыг хамгийн ихээр гутаан доромжилж байгаа хүмүүс бол өөрсдийгөө од гэж онгироод байгаа харь дуурайж савсганасан рок поп гэж томорсон хэдэн сармагчингууд байнаа. Монголоор дуулаад байгаа нь ч мэдэгдэхгүй гадаадаар дуулаад байгаа нь ч мэдэгдэхгүй хүний ая хулгайлж авчхаад бид уран бүтээлчид гэж хэнэгч үгүй залж суудаг алиа салбдайнууд, араас нь аялдан дагалдсан худлаа царайтай сүржин нэртэй сэтгүүлчид бас байнаа байна. Уул нь монгол хэлэнд хонинууд, морьнууд гэж ярьдаггүй санагдаад байхын тэгсэн одоо дээр дооргүй л тэгж чальчдаг болж. Би хоцрогдоод байгаа юм болов уу?!?!?!?!?!? ёстой чөтгөр бүү мэдээ... ТВ хөтлөгч нэг нөхөр ингэж ярьж байна л даа.-За та бүхэн энэ бараа бүтээгдэхүүнүүдыг сайн харж байгаа байхаа эдгээр бараанууд нь олон олон сонголттойгоор та бүхний хүсэл сонирхол таашаалд бүрэн нийцэж байгаа гэдэгт би мааш их итгэлтэй байна. Чанартай брэндын бараанууд гэдэгээрээ онцлогтой гэдэгийг анхаараарай ч гэнэ үү. Уул нь би буруу санаагүй бол бараа, бүтээгдэхүүн гэдэг үг чинь өөрөө олон тоо заасан үг биздээ дээр нь дахиад л олон тоо заасан дагвар нэмж хэлэх шаардлагатай байдаг юм болуу яадаг юм болоо????? Бас нэг сэтгүүлч нөхөр морьнууд бариа руу дөхөж явна гэж яриад байхыг сонслоо уул нь би морьд гэж хэлдэг шиг санаад байхын зөв үү буруу юу та минь ээ????? Бас нэгэн эх оронч гэж өөрсдийгөө өргөмжилсөн хэдэн нөхөд байнаа Дээл өмсөж дэгжин маягийн жийб хөлгөлсөн агаа нар минь дээ та нартаа хэлхэд Монголоороо баймаар байгаа юм бол шүд ацаглаж сураачээ гэж уриалах гэсийн урд газараас нэгэн хужаа ирээд бидэнд монгол бичигийн дамжаа нээгээд монгол хүнд монгол бичиг зааж өгөөд байх юмдаа ичицгээеээ бүгдээрээ. Би бол өөрөө түмэн алдаатай бичдэг нөхөр л дөө харин нэг сайн хүний буянаар зөв ярьж сурсан юм л даа. За тэгээд яриул их л юм байна даа уул нь монгол хэлэнд Коридор гэдэг үгийг хонгил, Бистүүл гэдэг үгийг Гонх, Налийшнаг гэдэг үгийг хүрээ, Гарниц гэдэг үгийг хөвөө, Автийрак гэдэг үгийг Халив, Плита гэдэг үгийг Вааран хавтан гэж л нэрэлдэг юм л даа. Бас нэг зүйл нэмж хэлхэд Батсүх, Батаа гэдэг нэртэй хүмүүсыг БААГИЙ гэж дууддаг уул нь Баагий гэдэг нь Монгол хэлэнд ижил хүйстэн, мал амьтантай явалддаг бэлгийн гаж донтой хүнийг БААГИЙ хүн гэж хэлдэг юм билээ л дээ. Одоо тэгэхээр яалтай ч билээ дээ Монголчуудаа бүгдээрээ Монголоороо зөв ярих гээд бага ч болов хичээцгээе л дээ....

 
Бичсэн: DESI | цаг: 06:26 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(7)
Сэтгэгдэл:


Тийм шүү. Яагаад гэдэг үг алга болоод why гэх юм. Заримдаа энэ нь баах шээх болж сонсогдоод л байна даа.
Бичсэн: amur цаг: 05:17, 2011-9-6 | Холбоос | |


зөв зөв
Харин тийм, гоё зөв бичсэн бол бүрэн сайхан бичлэг байна гэх байлаа.

Гэхдээ яахав
Санаа сайхан бол Заяа сайхан гэж ярзайтал инээх
Бичсэн: Zurai цаг: 06:09, 2011-6-21 | Холбоос | |


уг санаа нь бол их л зөв байна алга ташилт алга ташилт
Бичсэн: zaluu цаг: 05:40, 2011-6-21 | Холбоос | |


зөвөө зөв зөв зөв. ийм залуус байсан цагт эх хэл устахгүй ээ/ өөдрөгөөр хэлэв/ Нөлөө бүхий хүмүүс, олны танилууд бүгд харийн соёлыг тахин шүтэж байгаа нь үнэн, удахгүй хүүхэд нь баруунжаад ирэхээр эцэг эхээсээ хөндийрнө, тэр үед хэлнээс илүү юу хэрэгтэй байсныг нулимсаараа мэдрэх байхдаа /гутармаар/
Бичсэн: Цагаан хараацай цаг: 02:32, 2011-6-4 | Холбоос | |


ингэж бичихдээ үг үсэг, найруулгын алдаагүй бичцэн бол биширч үхэх байлаа.. амьд явах боломж олгосонд талархав ирмэх
Бичсэн: хундага цаг: 06:08, 2011-4-29 | Холбоос | |


хазаал гэх гэсийн миа
Бичсэн: molor цаг: 03:16, 2011-4-29 | Холбоос | |


чи өөрөө бас хэлээ хэзээл бдаг биз дээ ярзайтал инээх ярзайтал инээх
Бичсэн: molor цаг: 03:15, 2011-4-29 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant