2011-04-23
ЭР ХҮН ГОМДОЛДОГГҮЙ ЮМ.


Эрчүүдийн дотор уудам ертөнц оршин байдаг болохоор тэд гомдож гомдолдоггүй юм. Тэд багаасаа л тийм байдаг улс. Тээгэлж унаад өвдгөө шалбалсан ч охид шиг уйлж ээждээ гомдолдоггүй. Муу авлаа гэж охид шиг хов хөөдөггүй, Чихнээс зулгаалаа гээд эцэг эхдээ алтан хошуу хүргэж ангынхаа багшыг ад үздэггүй. Алтан утастай дээлээр намайг гоёсонгүй гэж аав ээждээ тэд гомдоогүй. Алдартай брэндын хувцас авч өг гэж аавынхаа цалингаас хороодоггүй. Учир нь эрчүүдийд бидний сэтгэл дотор үргэлж үүр цайж байдаг болхоор амьдрал үргэлж шинээр эхлэж байдаг болохоор л бид гомдолдоггүй юм .Эрчүүд гомдолдоггүй болхоороо л эр цэргын эгнээнд хамгын түрүүнд жагсдаг юм. Эх орноо хамгаалсан гээд эргэж хэзээ ч хариу нэхдэггүй юм. Аав нар минь хэзээ ч гомдож ээж шиг нулимс унагдаггүй юм. Алдаж энддэг хорвоо ахиад сэргэнээ миний хүү гээд урам хайралж үнсдэг юм. Аав нар гомдолдоггүй болохоор л тэдэнд шүүдэрийн дуслаар цай чанаад өгөх хүү байдаггүй юм. Аав нар гомдолдоггүй болхоор л тэдэнд мөнхийн ус олоод ирэх үр байдаггүй юм. Учир нь аавын дотор алаг хорвоо бүхлээрээ багтдаг болохоор  амьтаны өөрийн ялгаагүй бүгд хүү нь байдаг болохоор тэд мөнхын усаар цай чануулах үр нэхэж амьдардаггүй юм. Аавын нүднээс гомдлын нулимс дусдаггүй юм хараал идсэн амьдралд харуусах зүйл бишгүй байдагыг мэддэг болохоор хаттай төмөр шиг ханхайн байдаг юм. Аавын нүднээс баярын нулимс л дусдаг юм. Энэ хорвоод тэдныг баярлуулах юм цөөхөн байдаг болхоор л нудрагаа нулимсаараа дэвтээдэг юм.  

 

 
Бичсэн: DESI | цаг: 17:57 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(11)
Сэтгэгдэл:


Муухан эр хүнээс дээр бүсгүйчүүд ч байдым шүү! Охид шиг охид шиг гэсэн нь таалагдсангүй!
Бичсэн: Аня (зочин) цаг: 11:29, 2012-02-29 | Холбоос | |


mongol erchuud bvgd baatarlag gaihaltai
Бичсэн: Зочин цаг: 01:19, 2011-07-02 | Холбоос | |


магтуулж байгаа юм шиг сэтгэл хөдөлчлөөгоё шүү
ер нь эрчүүд чинь тэгээл марс энтр яриад л, том том юм, улс төр энтр яриал явж байдаг хүнүүс шү дэ
Эр хүний дотор юу багтдаг гэдэг билээ дэ
Бичсэн: zaluu цаг: 17:28, 2011-06-21 | Холбоос | |


их сайхан бичсэн байна, гэхдээ хүн гомдол бухимдлаа ил гаргахгүй бол нэг л өдөр дэлбэрнэ ш дээ
Бичсэн: Би зүгээр л бичмээр байна цаг: 16:56, 2011-06-21 | Холбоос | |


hamgiin goy bichleg bn, bomboroh gejiin shd, hmmm, hehehhe, goy !!!! алга ташилт
Бичсэн: optimist цаг: 17:59, 2011-06-20 | Холбоос | |


яагаад баярлуулах юм цөөхөн гэж?
Бичсэн: amur цаг: 22:01, 2011-06-08 | Холбоос | |


бид ч яснаасаа гомдол тээсэн эрчүүдийг нялцагнасан амьтан гэсэн хандлагаар хардаг шүү дээ. Монгол эрчүүдийн ген өөр л дөө. хатуужилтай, уужуу/үүний цаана гомдлоо тайлж чаддаг гэсэн утга байгаа/, гүндүүгүй /муу санаагүй/, уул шиг нөмөртэй/ хайрлах хайрыг нь зйүрлэж хэлдэг/ гэх мэт гол гол онцлог зантай. Энэ бүгд байхгүй бол удмын зөрчилтэй /муугаар хэлэхэд хольцтой цус/. их бага хэмжээгээр монгол эр хүний араншин дээрхи шинжийг агуулсан байдаг гэж би боддог.
Бичсэн: Цагаан хараацай цаг: 14:39, 2011-06-04 | Холбоос | |


хүүхэд байхаас нь эр хүн уйлдаггүй юм гээд хэлчихээр яаж ч гомдоллоод уйлж, үглэх юм. хааяа нэг гомдолломоор санагдвал ганцаараа сууж 100 татаж бодлогоширч сууж байдаг юм.
Бичсэн: tamerlan13 цаг: 20:43, 2011-04-25 | Холбоос | |


gomdoh gomdolloh 2 chin oor shvv deee,medeej gomdoj bolno,gehdee gomdolloh ni l myyhai
Бичсэн: Зочин цаг: 11:01, 2011-04-24 | Холбоос | |


Гомдвол эр хүн биш болох уу. Гомдсон сэтгэлээ ил гаргаж тунирхдаггүй л байхгүй юу. Харин агсам тавьдаг байх
Бичсэн: dadido цаг: 09:36, 2011-04-24 | Холбоос | |


гоё шүү gomdoldogq zalyys mandtygaiiiii
Бичсэн: Garin цаг: 00:58, 2011-04-24 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax